ТАНАЙ ӨРХИЙН БОЛОН ӨРХИЙН ГИШҮҮДИЙН БҮРТГЭЛ
ТӨРИЙН НЭГДСЭН НЭВТРЭЛТИЙН ДАН СИСТЕМИЙГ АШИГЛАН НЭВТЭРНЭ
ТА БОЛОН ТАНЫ ӨРХИЙН ГИШҮҮДИЙН СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК

СИСТЕМИЙН ТАНИЛЦУУЛГА

Ашиглах заавар

Нэвтрэх товч даран нэвтрэн орно.
    Хэрвээ таньд ямар нэгэн асуудал тулгарвал дараах хаягаар холбоо барина уу?
  • Өрхийн тооллоготой асуудлаар холбоо барих бол 51-267547
  • ХАӨМС програмын талаарх асуудлаар холбоо барих бол 11-328414
  • Баг, хороодын ХАӨМС-ийн бүртгэгчтэй холбогдох хэсэг. Та аймаг нийслэл, сум дүүрэг, баг хороогоо сонгон тухайн хариуцсан хүний утсыг авах боломжтой.
  • ДАН системд бүртгүүлэхэд асуудал гарвал 70180092 утсаар холбоо барина уу?

Хэрэглэгч “Тоон гарын үсгээр нэвтрэх” эсвэл “Нэг удаагийн нууц кодоор нэвтрэх” товчийг дарж системд орох боломжтой. Хэрвээ хэрэглэгч тоон гарын үсэггүй бол нэг удаагийн нууц кодоор нэвтрэх шаардлагатай.

Хэрвээ системд бүртгэлгүй хэрэглэгч бол “бүртгүүлэх” товч даран бүртгүүлнэ.

Хэрэглэгч бүртгүүлэх товч дарсны дараа гарч ирэх дэлгэцэн дээр тухайн талбаруудыг бөглөн “бүртгүүлэх” товч дарахад хэрэглэгч бүртгэгдэнэ.

Хэрэглэгчийн бүртгүүлсэн мэдээллийг амжилттай баталгаажуулахын тулд хэрэглэгчийн бүртгүүлсэн утасны дугаарт баталгаажуулах код очно. Баталгаажуулах кодыг бичиж “илгээх” товч дарснаар хэрэглэгч амжилттай бүртгэгдэх болно. Системд бүртгүүлсэн утасны дугаар заавал таны нэр дээр бүртгэлтэй байх хэрэгтэй!!!

Нэвтрэх товч даран нэвтрэн орно.

Бүртгүүлсэн хэрэглэгч “Нэг удаагийн нууц кодоор нэвтрэх” товчийг даран нэвтрэн орно.

Хэрэглэгч бүртгүүлсэн регистрийн дугаар, нууц кодоо бичин системд нэвтрэн орно.

Нэвтрэх товч дарсны дараа таны утасны дугаарт нэг удаагийн код очно. Тухайн кодыг бичин “илгээх” товч даран нэвтрэн орно.

“Зөвшөөрөх” товч дарснаар хэрэглэчийн иргэний үнэмлэхний мэдээллийг аван тухайн хэрэглэгчийн өрхийн мэдээлллийг харуулах болно.

Энэ хэсэгт:

  1. Хэрэглэгчийн өрхийн мэдээллээ хянана.
  2. Өрхийн хаягийн мэдээлэл байх ба хэрвээ “ХАӨМС-д” байгаа мэдээлэл алдаатай буюу дутуу байвал “Засварлах” хэсэгт засна.
  3. Өрхийн үзүүлэлт байх ба өрхийн үзүүлэлт “ХАӨМС-д” алдаатай байвал “Засварлах” хэсэгт засна

Энэ хэсэгт:

  1. "?" тэмдэгэн дээр дарснаар тухайн талбарыг бөглөхөд туслах заавар гарна.
  2. Иргэн энэ үзүүлэлтүүдээс өөр асууж тодруулах зүйл байвал бичиж өгч болно.
  3. Тухайн талбаруудын мэдээллийг засч дууссан бол “өрхийн мэдээлэл хадгалах” товч дарна.

Хэрэглэгч өрхийн мэдээллээ засварлах хэсэгт засаж дууссаны дараа хадгалах товч дарснаар “амжилттай хадгалагдлаа” гэсэн цонх гарна.

Энэ хэсэгт:

  1. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон өрхийн гишүүдийн мэдээлэл байна.
  2. Тухайн өрхөд хамааралтай гишүүдийн жагсаалт байна.
  3. Сонгогдсон өрхийн гишүүн ногоон өнгөөр харагдана.
  4. “сонгох” товчийг даран хэрэглэгч өрхийн гишүүдийн бүртгэлийг харах боломжтой.
  5. Хэрэглэгч өөрийн болон өрхийн гишүүдийн сонирхолтой статистикийг харах боломжтой.
  6. Сонгогдсон өрхийн гишүүний хувийн мэдээлэл харагдана.

Энэ хэсэгт:

  1. Сонгогдсон өрхийн гишүүний хувийн мэдээлэл харагдана.
  2. Таны мэдээлэл “ХАӨМС-д” алдаатай байвал “Засварлах” хэсэгт засна.
  3. Өрхийн гишүүний наснаас хамаарч бөглөгдөх асуултууд байна.

Хэрэглэгч хувийн мэдээллээ засч дууссан бол хадгалах товч дарна.

Хадгалах товч дарсны дараа “амжилттай хадгалагдлаа” гэсэн цонх гарна.

Хэрэглэгч өөрийн болон өрхийн мэдээллээ хянан баталгаажуулж дууссан бол системээс гарна.